ВИДЕО: Албаничууд төв талбай дахь гацуур модоо шатаажээ

ВИДЕО: Албаничууд төв талбай дахь гацуур модоо шатаажээ

Хэд хоногийн өмнө Албани улсын цагдаа нар хөл хорионы дэглэм зөрчсөн гэсэн шалтгаанаар 25 настай эрэгтэйг буудаж, хөнөөсөн юм. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн иргэд үймээн самуун дэгдээж, Албанийн нийслэл Тирина хотын төв талбайд зассан гацуур модыг шатааж, чимэглэлүүдийг нь буулгажээ. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын байрууд руу чулуу нүүлгэж эхэлсэн байна. Харин хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглаж, хариу бууджээ. Үймээний үеэр дөрвөн иргэнийг баривчилсан бөгөөд 16 цагдаа бэртэж, гэмтсэн байна.