Афганистанд зэвсэглэсэн этгээдүүд дахин нэг сэтгүүлчийн аминд хүрэв

Афганистанд зэвсэглэсэн этгээдүүд дахин нэг сэтгүүлчийн аминд хүрэв

Афганистаны сэтгүүлч Малала Майвандыг өчигдөр/2020.12.09/ Жалалабад хотод ажиллахаар явж байхад нь зэвсэгт этгээдүүд гал нээж, амийг нь хөнөөжээ. Мөн түүнтэй хамт явж байсан жолооч амь үрэгдсэн байна. НАТО, Европын холбооноос саяхан Афганистан руу чиглэсэн аллага үйлдсэнийг буруушааж мэдэгдэл хийсэн юм. Үүний хариу болгож террорист бүлэглэл ийм үйлдэл хийсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Одоогоор аль бүлэглэл халдлага үйлдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна. 

Афганистаны “Enikass” телевизийн сэтгүүлч Майванд эмэгтэйчүүдийн эрхийн талаар зоригтой дуугардаг иргэний нийгмийн зүтгэлтэн байсан юм.

Тус мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар халдагчид хэргийн газраас зугтсан бөгөөд одоо мөрдөн байцаалт явагдаж байгаа аж. Сүүлийн үед Афганистанд сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн, нийгмийн идэвхтнүүд рүү чигллэсэн халдлага ихээр гарч байна.Өнгөрсөн сард телевизийн нэрт хөтлөгч асан Яма Сиавашийг Кабул дахь гэрийнх нь ойролцоо машинд нь бөмбөг дэлбэлж хөнөөсөн юм. Үүний дараа Лашкар Гах хотод “Эрх чөлөө" радиогийн сурвалжлагч Алияс Дайее мөн дэлбэрэлтэд өртөж амиа алдсан юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө