ВИДЕО: “SpaceX”-ийн пуужин газардах үедээ дэлбэрчээ

ВИДЕО: “SpaceX”-ийн пуужин газардах үедээ дэлбэрчээ

Өчигдөр /2020.12.09/ АНУ-ын Техас мужид “SpaceX” компани Бока Чика дахь пуужингийн байгууламжаас “Starship” хэмээх загварын пуужингийн туршилт хийжээ. Пуужин амжилттай хөөрсөн ч буцаж газардах үедээ дэлбэрсэн байна. 

Ослоор сүйрсэн “Starship” пуужин нь тэрбумтан бизнес эрхлэгч Илон Маскийн ирээдүйд сансар руу хөөргөх пуужингийн анхны загвар байсан юм. Илон Маск ойрын ирээдүйд 100 тонн ачаа тээш бүхий багийг сар болон ангараг гариг руу илгээхээр төлөвлөж байгаа юм. 

Туршилтын нислэгээр пуужин 41 мянган футийн /12 км/ өндөрт хүрэх байсан. Гэсэн ч энэ өндөртөө хүрсэн эсэх талаар “SpaceX” ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Элон Маск өөрийн тветтер хуудаснаа “Пуужин буух үед түлшний савны даралт бага байсан нь дэлбэрэлтэд нөлөөлсөн байх. Гэхдээ бид шаардлагатай бүх өгөгдлийг олж авсан. Пуужин хөөрөх үе шат амжилттай болсонд баярлаж байна” гэжээ. 

ҮЗЭХ: 

Эх сурвалж: Reuters

 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө