Беларусь улс халдварын улмаас хилээ түр хугацаагаар хаахаар болжээ

Беларусь улс халдварын улмаас хилээ түр хугацаагаар хаахаар болжээ

Беларусийн эрх баригчид коронавирусийн цар тахлын улмаас энэ сарын 20-ноос эхлэн хилээ түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ тухай тус улсын сайд нарын зөвлөл 12 дугаар сарын 7-нд хэлэлцэж, өнөөдөр нийтэд зарласан байна. 

Шийдвэрийн дагуу Беларусийн иргэд, мөн тус улсад байнга буюу түр хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн улсын хилээр гарах мөн нэвтрэх эрх хязгаарлагдах юм. 

Үүнтэй холбогдуулан авто замын шалган нэвтрүүлэх боомтууд, хялбаршуулсан журмаар нэвтрэх цэгүүд, төмөр замын өртөө, усан замын боомтуудын шалган нэвтрүүлэх цэгүүдийг мөн хаах аж . Хоригт дипломат болон албан  паспотрттой хүмүүс, албан ёсны төлөөлөгчид, олон улсын тээврийн жолооч нар, нисэх онгоц болон усан онгоцны багийн бүрэлдэхүүн зэрэг хүмүүс хамаарахгүй боловч 10 хоног тусгаарлалтын дэглэм сахина. 

Цар тахлын эхэн үед Беларусийн эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоогоогүй бөгөөд тус улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж байсан. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн 152 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 1230 хүн нас бараад байна. 

Эх сурвалж: Belta

 

 

 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө