“Pfizer”-ийн вакцины баримт бичгүүдийг хакерджээ

“Pfizer”-ийн вакцины баримт бичгүүдийг хакерджээ

Европын Эмийн Агентлаг/ЕМА/ кибер халдлагад өртсөн хэмээн цахим хуудаснаа мэдээллээ. Тэдний хэлж буйгаар хакерчид “Biotech”, “Pfizer”-ийн коронавирусийн вакцинтай холбоотой баримт бичгүүдэд халдсан байна. ЕМА нь ковид-19-ийн хоёр вакциныг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт  дуусгахаар төлөвлөж байсан юм.

Тус агентлагийн цахим хуудсанд бичсэнээр “Манай агентлаг кибер халдлагад өртсөн бөгөөд сервер дээр хадгалагдсан байсан “Pfizer” ба “BioNTech” компаниудын үйлдвэрлэсэн “BNT162b2” вакцины зарим баримт бичигт хууль бусаар нэвтэрсэн байсан. Бид мөрдөн байцаалт эхлүүлсэн” гэжээ.

Мөн тэд алдагдсан бичиг баримтаа буцаан олж авсан хэмээн мэдээлжээ. "EMA" нь Европын Холбооны улс орон даяар эм хэрэглэх зөвшөөрөл олгодог. Одоогоор Pfizer/BioNTech ба Moderna-ийн вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг тэд хэлэлцэж байгаа юм. Хакерууд “Moderna”-ийн вакцины баримт бичигт нэвтрсэн эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө