“Ryugu” сүүлт одны дээжийг Токио хот руу тээвэрлэжээ

“Ryugu” сүүлт одны дээжийг Токио хот руу тээвэрлэжээ

Японы сансрын уудмыг судлах “JAXA” агентлаг 2014 онд“Hayabusa-2” буюу “Шонхор” хэмээх сансрын хөлгийг  “Ryugu” нэртэй 4.6 тэрбум орчим жилийн настай сүүлт одыг судлах зорилгоор хөөргөж байсан. Тус хөлөг нь өнгөрсөн ням гарагт сүүлт одноос авсан дээжийг Австралийн цөлд 20 мянга гаруй км-ийн өндрөөс амжилттай буулгасан юм. Тэгвэл дээж бүхий тээшийг амжилттай нээж, Японы Токио хотын Ханеда нисэх буудалд тээвэрлэн авч иржээ.

“Ryugu” сүүлт одыг олон жилийн туршид судалж ирсэн эрдэмтэн, судлаачид тус дээжээс устөрөгч, хүчилтөрөгчийн элемент олдох магадлалтай гэж үзэж байгаа юм байна.

Хөрсний дээжийг ачсан чингэлэг нь энгийн принтерийн дайтай жижиг овортой зүйл бөгөөд тээшийн байршлыг тодорхойлж, хайж олох ажлыг Япон, Австрали улсын сансрын агентлагууд хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн судалгааны ажлын нийт өртөг зардал одоогоор 30 тэрбум иенд хүрчээ.

JAXA-ийн ерөнхийлөгч Хироши Ямакава "Энэ удаагийн судалгааны ажил нь нарны аймаг хэрхэн үүссэн хийгээд ус дэлхийд хэрхэн бий болсон талаар тодорхой болгонохэмээн найдаж байна” гэжээ. 

Эх сурвалж: NHK




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө