Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа 100 сая хүнийг вакцинжуулна гэв

Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа 100 сая хүнийг вакцинжуулна гэв

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден бүрэн эрхээ хүлээн авсан эхний 100 хоногт 100 сая хүнийг вакцинжуулах зорилт тавьж байгаа талаараа ярьжээ. Ирэх оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн суудалд суух тэрээр өнгөрсөн долоо хоногт ард иргэдийг 100 хоногийн турш амны хаалт зүүхийг уриалаад байсан юм.

Тэрээр өнөөдөр Делавэрт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Мэдээж 100 хоногт коронавирус дуусчихгүй. Би үүнийг амлаж чадахгүй. Үүсээд буй эмх замбараагүй байдалд бид удаан орсон шигээ удаан гарна. Тиймээс 100 хоногт бид өвчний явцыг өөрчилж, Америкчуудын амьдралыг илүү сайнаар өөрчлөхийн тулд хичээх болно” гэжээ. 

Өчигдөр /2020.12.09/ Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд вакцины хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Pfizer /BioNTech компаниудын вакциныг авахаа мэдэгдсэн. Тэгэхээр Жо Байден “Pfizer” болон “BioNTech” компанийн вакцины 100 сая тунг авна гэсэн үг юм.  Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаагаар өвчлөлөөрөө дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа АНУ-д өнөөг хүртэл цар тахлын халдварын 15 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 285 мянган хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө