ВИДЕО: “Apple” компани утасгүй шинэ чихэвчээ танилцуулжээ

ВИДЕО: “Apple” компани утасгүй шинэ чихэвчээ танилцуулжээ

“Apple” компани бүрэн хэмжээтэй утасгүй шинэ чихэвч ”AirPods Max”-аа мягмар гарагт танилцуулжээ. Зохион бүтээгчдийн мэдэгдэж буйгаар, шинэ загварын чихэвч нь дуу чимээг тусгаарлах, орон зайн аудио үйлдэлтэй аж. Түнчлэн дуу сонсох, утсаар ярих тохиолдолд цэнэгээ 20 цаг барьдаг байна. Шинэ чихэвчнүүд нь хар саарал, мөнгөлөг, ногоон, цэнхэр, ягаан өнгөний сонголттойгоор худалдаалагдана. “AirPods Max” чихэвчний үнэ АНУ-д 549 ам.доллараар зарагдах аж.