Нэгэн Канад эмэгтэй ажил дээрээ осолд орсноос болж ой санамжаа алджээ. Тэр явдлаас хойш хоёр жилийн дараа тэрбээр нөхрийнхөө дахин гэрлэх хүсэлтэд зөвшөөрсөн байна.
Гурван жилийн өмнө Лаура Фаганелло ажлаа хийж байхад толгой дээр нь төмөр багана унаж, эмэгтэйн тархинд нь хүнд гэмтэл учруулжээ. Алтан гарт эмч нарын ачаар түүний гэмтэл бүрэн эдгэрсэн ч 23 настай бүсгүйн зарим ой санамж эргэн сэргэхээргүйгээр алдагджээ. Улмаар бүсгүй есөн сарын өмнө гэрлэсэн нөхөр Брайден болон хуримаа ч санахгүй байлаа. Ванкуверт амьдардаг хос ослоос болж алдсан сайхан дурсамжуудаа сэргээх гэж яаж ч хичээгээд үр дүнд хүрсэнгүй гэнэ.
Брайден, Лаура хоёр үерхэхээсээ өмнө захиагаар харилцдаг байсан бөгөөд эхнэртээ өөрийгөө сануулахыг үргэлж хичээхийн зэрэгцээ захиагаа ч хамтдаа уншиж эхэлжээ. Эцэст нь байдал сайнаар эргэж, Лаура нөхөртөө "дахин" хайртай болсон гэнэ. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 19-нд Брайден эхнэртээ дахин нэг удаа гэрлэх санал тавьсан байна. Лаура ч дуртайяа зөвшөөрч, хуримаа энэ жил хийхээр төлөвлөсөн аж.