Цөмийн дайн гарвал ОХУ-ын өндөр албан тушаалтнуудыг зөөх тусгай онгоцыг хулгайчид тоножээ

Цөмийн дайн гарвал ОХУ-ын өндөр албан тушаалтнуудыг зөөх тусгай онгоцыг хулгайчид тоножээ

Цөмийн дайн гарсан тохиолдолд ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг зөөх зориулалттай тусгай нисэх онгоцыг хулгайч нар тоносон тухай Оросын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Тусгай зориулалттай “Илюшин 80” загварын нисэх онгоц нь цөмийн дайны үед удирдагчдыг хамгаалж, зэвсэгт хүчнийг агаараас удирдах боломжоор хангах зориулалттай бөгөөд уг онгоц нь дотрох зорчигчдынхоо нүдийг цөмийн дэлбэрэлтийн гялбаанаас хамгаалахын тулд ямар ч цонхгүй байдаг гэнэ.

Энэхүү онгоц нь хулгайчдад тоногдох үедээ ОХУ-ын өмнөд бүсийн Таганрог хот дахь Таганрогийн Агаарын Хүчний Судалгаа, Технологийн Комплекст байрлаж байжээ. Удмаар онгоцонд суурилуулсан 36 ширхэг радио холбооны тусгай төхөөрөмж хулгайд алдагдсаныг ОХУ-ын дотоод хэргийн яамны эх сурвалж баталсан байна.

Одоогоор цагдаа нар хэргийн газраас гутлын мөр, хурууны хээ илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.  ОХУ-д “Ил-86с” загварын онгоцыг өөрчилж зассан дөрвөн ширхэг “Илюшин 80” онгоц байдаг ажээ.

Эх сурвалж: Риа Новости

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө