Францад Онцгой байдлын ажилчид нисдэг тэрэгтэйгээ осолдож, 5 хүн амь үрэгджээ

Францад Онцгой байдлын ажилчид нисдэг тэрэгтэйгээ осолдож, 5 хүн амь үрэгджээ

Францын эрэн хайх, аврах ажиллагааны ажилчид нисдэг тэргээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Альпийн нуруунд осолджээ. Улмаар онцгой байдлын таван албан хаагч амь үрэгдсэн талаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдээлжээ. Мөн нэг хүн хүнд гэмтэл авсан бөгөөд одоо эмнэлэгт биеийн байдал нь тун хүнд байгаа аж. 

Амиа алдагсдын гурав нь Францын Агаарын аврах ажиллагааны гишүүн байсан бол хоёр нь CRS Альпийн нурууны цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн ажилтан байжээ. 

Ерөнхийлөгч Макрон амь үрэгсдийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, “эдгээр франц баатруудын гэр бүл, найз нөхдөд дэмжлэг үзүүлнэ” гэв. Одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

56 минутын өмнө