“Монголын Электрон Спортын Холбоо”-оос зохион байгуулдаг “MESA Pro Series: Dota2” тэмцээний тов гарчээ

“Монголын Электрон Спортын Холбоо”-оос зохион байгуулдаг “MESA Pro Series: Dota2” тэмцээний тов гарчээ

“Монголын Электрон Спортын Холбоо” 2020-2021 оны улирлын эхний тэмцээн болох “MESA Pro Series : Dota2” тэмцээнийг товыг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн тэмцээн нь дэлхийн дахинд нүүрлээд буй шинэ коронавируст COVID-19 халдварын үеэр хүмүүсийг гэртээ байхыг уриалан цахим спортын давуу талыг ашиглан үзэгчдэд шинэ сонирхолтой контентийг бий болгох зорилготой юм. Үүнээс гадна Монголын Dota2 төрлийн хөгжлийг хурдасгаж цааш олон улсын түвшинд өрсөлдөхүйц шинэ баг тамирчдыг төрүүлэн гаргах боломжтой аж.

Эхний тэмцээнд нийт 128 багийг бүртгэж авах ба гурван сая төгрөгийн шагналын сантайгаар тэмцээн 12-р сарын 14-17-ны өдрүүдэд тэмцээн явагдах юм. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас энэ удаагийн тэмцээн зөвхөн онлайнаар явагдах бөгөөд тэмцээнд оролцох тамирчид бүгд гэр гэрээсээ оролцох, бэлтгэлийн байрандаа хорионд буй багууд бэлтгэлийн байрнаасаа оролцох шаардлагыг тавьж байгаа аж.

Тэмцээн гурван цуврал үргэлжилж цуврал тус бүрээс оноо цуглуулан шилдэг багууд цааш Монголын хамгийн өндөр шагналын сантай “MESA League”-д оролцох эрхийг авах юм байна. “Монголын Электрон Спортын Холбоо”-ны хувьд өнгөрөгч 2019-2020 онд CS:GO-ийн “Mesa Pro Series” гурван цуврал тэмцээн, MESA League тэмцээнүүд мөн Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “V-Premier Series” Fifa 20 төрлийн тэмцээнүүдийг хийж байснаас гадна 2019 онд Монголд анх удаа цахим спортын тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд, 2020 онд “Electronic Sport Festival” арга хэмжээг Zaisan Hill -д зохион байгуулж байсан юм.

Тэмцээний талаар мэдээлэл авахыг хүсвэл 94829052 дугаар болон https://www.facebook.com/MESA.HQ хуудсаар холбогдох боломжтой.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө