Их Британид “Pfizer”-ийн вакцины анхны тарилгыг 90 настай эмэгтэй хийлгэлээ

Их Британид “Pfizer”-ийн вакцины анхны тарилгыг 90 настай эмэгтэй хийлгэлээ

Их Британи улс өнгөрсөн долоо хоногт “Pfizer”, “ВioNTech” вакциныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон билээ. Тус улсын вакцинжуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж буй. Тэгвэл вакцины анхны тарилгыг 90 настай Маргарет Кинан хэмээх эмэгтэй хийлгэсэн байна.

Маргарет ирэх долоо хоногт 91 нас хүрэх бөгөөд BBC-д өгсөн ярилцлагадаа “Би коронавирусийн вакцин хийлгэсэн Их Британийн анхны хүн болсондоо туйлын баяртай байна. Вакцин тариулсан нь төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг байлаа. Учир нь урт хугацааны туршид гэрээсээ хол байсны эцэст  Зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь” гэжээ.

Их Британи тус вакцины 800 мянган тунг эхний ээлжид захиалсан бол ирэх он гэхэд 4 сая хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэх юм. Гэсэн ч ард иргэдийг хангалттай хэмжээгээр вакцинжуулахад нийт 40 сая тун хэрэгтэй гэжээ.  Вакциныг хамгийн түрүүнд 80-аас дээш насныхан болон эрүүл мэнд, асрамжийн газрын ажилчид хийлгэнэ гэж тус улсын Засгийн газраас мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC