Энэтхэгт гарсан үл мэдэгдэх өвчин нь бохир устай холбоотой гэжээ

Энэтхэгт гарсан үл мэдэгдэх өвчин нь бохир устай холбоотой гэжээ

Энэтхэгийн Андхра Прадеш мужийн Элуру хотод шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ өвчин гарч олон хүн өвчлөөд байна.

Тэгвэл Баруун Годавари мужийн байцаагч  Долла Жоши Рой үл мэдэгдэх өвчин нь коронавирустай холбоогүй гэж мэдэгджээ. Тодруулбал иргэд хүнд метал, пестицидээр бохирдсон уснаас хорджээ. Өвчтнүүдээс нарийн шинжилгээ авч компьютер томографи, COVID-19-ийн шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна. Одоогоор хордлого авч биеийн байдал нь дордсон хүний тоо 800 даваад байгаа ажээ.

Шинэ өвчний тохиолдол бүртгэгдсэн бүс нутагт иргэд сэтгэлзүйн хямралд орсон тул орон нутгийн эрх баригчид хүн амын дунд үүссэн айдас сандралыг даван туулахыг хичээж байгаа тухай хэллээ. Ням гарагт Элуру хотод үл мэдэгдэх өвчний дэгдэлт гарч, үүний улмаас нэг хүн нас барж, 350 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Өвчтөнүүдэд дотор муухайрах, толгой эргэх, таталтын шинж тэмдэг илэрч байжээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө