Үл мэдэгдэх металл цул Их Британиас дахин олдов

Үл мэдэгдэх металл цул Их Британиас дахин олдов

Анх АНУ-ын Юта мужийн алслагдсан цөлөөс олдож байсан металл цул Румин улс, төд удалгүй Калифорниагийн “Атасадеро” уулнаас олдсон. Тэгвэл үл мэдэгдэх металл багана Их Британийн Вайт арлаас дахин олджээ. Хэн ямар зорилгоор байршуулж буй нь одоог хүртэл тогтоогүй байгаа энэхүү металл биет дөрөв дэх газраа гарч ирж буй нь энэ юм. 

Гэхдээ энэ удаа олдсон нь Юта мужаас олдож байснаас бага зэрэг өөр, тодруулбал толь мэт материалтай байжээ. Анх Вайт арлын ойролцоо оршин суугч Алексия Фишвик гэх хүн салхилж явахдаа илрүүлсэн бөгөөд эхэндээ маш их гайхаж, юу хийхээ мэдэхгүй хэсэг зогссон гэнэ. 

Мэргэжилтнүүд тус металл цулыг уран бүтээлчдийн хийж буй ажлын нэг хэсэг, магадгүй уран бүтээлийнх нь илэрхийлэл хэмээн таамаглаж байна. Хамгийн сонирхол татаж буй явдал нь металл цул анх ямар ч хүнгүй алслагдсан цөлөөс олдсон бол дараа нь Румины археологийн дурсгалт газар болох Петродава Дачиан цайзаас хэдхэн метрийн зайд уулын энгэр дээрээс, гурав дахь удаад Калифорниагийн “Атасадеро” уулын хүн гардаггүй хэсэг гэх мэт хүнгүй, алслагдсан газруудаас олдож байгаа юм. Бүр зарим нэг нь үүнийг харь гаригийхантай ч холбож тайлбарлах болжээ. 

Эх сурвалж: CNN