Хойд Солонгост хатуу хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг цаазалжээ

Хойд Солонгост хатуу хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг цаазалжээ

Хойд Солонгост коронавирусийн хорио цээрийн дэглэм зөрчсөн хууль бус наймаачныг олон нийтийн өмнө цаазалсан гэж "Radio Free Asia" агентлаг мэдээлжээ. Түүнчлэн хил орчмын валютын биржийн зуучлагчийг мөн хөл хорионы арга хэмжээг зөрчсөн хэргээр олон нийтийн нүдэн дээр цаазалсан байна.

Тус улсад "Ковид-19"-ийн халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэдгийг Хойд Солонгосын хэвлэл мэдээлэл удаа дараа мэдэгдэж байгаа хэдий ч эрх баригч Ажилчдын намын Төв Хороо яаралтай хорио цээрийн арга хэмжээг "Хэт өндөр түвшний яаралтай хорио цээрийн дэглэм" болгон өргөжүүлснийг "Radio Free Asia" агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Түүнчлэн хилээр байнга орж гардаг хүмүүс БНХАУ-аас халдвар тээж ирэх вий гэдгээс болгоомжилсон тус хороо саяхан хилээ минажуулээд байсан юм.

Гэсэн ч хууль бус наймаачид Хятадаас Хойд Солонгос руу бараа тээвэрлэсээр байжээ. "Хууль бусаар бараа зөөвөрлөх тохиолдол их гарч, тэд хилийн цаана байгаа хүмүүстэй олон удаа холбоо тогтоосон" гэж нэг эх сурвалж хэлсэн байна. Ингээд албаныхан хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугчдын нүдэн дээр 50 орчим насны хууль бус наймаачныг цаазалсан гэнэ.

Умард Солонгос дахь эх сурвалж "Хохирогч арваннэгдүгээр сарын 20-ны орчимд хэт өндөр түвшний онцгой байдлын дэглэм хэрэгжиж эхлэхээс өмнөхөн хорио цээрийн дэглэм зөрчсөн тул олон нийтийн өмнө цаазаар авсан. Төв хорооноос хэт өндөр түвшний хорио цээрийн тушаал гаргаснаас хойш ард түмний дундах айдас түгшүүр дээд цэгтээ хүрсэн" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: The Korea Times




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө