Францын иргэн Эрмитажийн музейд амьдардаг 50 мууранд мөнгө гэрээсэлж үлдээжээ

Францын иргэн Эрмитажийн музейд амьдардаг 50 мууранд мөнгө гэрээсэлж үлдээжээ

Францын нэгэн иргэн гэрээслэлдээ ОХУ-ын Улсын Эрмитаж музейн подвальд амьдардаг муурнуудад хөрөнгийнхөө тодорхой хувийг үлдээж байгаа талаараа бичжээ. Санкт-Петербургийн алдарт музейд гурван сая гаруй урлагийн үнэт бүтээлүүд байдаг. 

1741-1761 онд хаан ширээнд заларсан хатан хаан Елизаветагийн үеэс уг музейд муурнууд амьдрах болжээ. Эрмитажийг үндэслэгч Агуу Екатерина муурнуудад “урлагийн галерейг мэрэгч амьтдаас хамгаалагч” гэсэн нэр өгч, музейд амьдрахыг зөвшөөрч байсан аж.

Музейн ерөнхий захирал Михаил Пиотровский энэ сарын эхээр хийсэн хэвлэлийн бага хуралд “нэрээ нууцалсан Францын иргэн муурнуудад мөнгө өвлүүлж үлдээсэн. Энэхүү мөнгийг бид муурнуудын амьдардаг музейн хонгилыг засахад зарцуулах болно” гэсэн байна.

Музейн муурнуудыг өмнө нь Оросын сайн дурын байгууллагууд асарч, хооллон, хандив тусламж өгдөг байсан гэнэ. Муурнууд өөрийн гэсэн угаалгын газартай, мөн орон нутгийн малын эмчийн үйлчилгээтэй юм байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө