Сөүл хотод өнөөдрөөс эхлэн нийгмээс зай барих 2,5-р түвшинд шилжиж байна

Сөүл хотод өнөөдрөөс эхлэн нийгмээс зай барих 2,5-р түвшинд шилжиж байна

БНСУ-д өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 8-ны 00.00 цагаас 12 дугаар сарын 28-ны  24 цаг хүртэл  гурван долоо  хоногийн хугацаанд  Сөүл  хот болон нийслэлийн эргэн  тойрны бүс болох Гёнги аймагт нийгэмд зай барих 2.5 үе шат руу шилжиж байна. Харин бусад газруудаар нийгмээс зай  барих 2-р үе шат руу шилжжээ. 

2.5 шатруу шилжсэнээр иргэд аль  болох  гэрээсээ гарахгүй  мөн өөр бүс рүү  явахгүй байх, зугаа  цэнгээний газар, сургууль, дамжаа, биеийн  тамирын байгууламж, караоке  зэргийг түр хаах, олон  нийтийн үйл ажиллагааг хязгаарлах,  сургуульд ирэх сурагчдын тоог нийт сурагчийн тооны 3-ний  1-т хязгаарлах, сүмийн  цуглааныг онлайнаар хийх цуглах бол хүний тоог 20-д хязгаарлаж хоол цай идэхийг  хориглох, нийгмийн  халамжын байгууллагын үйл  ажиллагааг  түр зогсоож зөвхөн яаралтай  харах үйлчилгээг л үлдээх, кафе, цайны газар заалаар хүн авахгүй байх  ажлын цагаар зөвхөн  боох хүргэх үйлчилгээг үзүүлэх зэрэг олон хязгаарлах  арга  хэмжээг авч эхлэх юм. 

Мөн оройн 21.00 цагаас хойш үзвэр үйлчилгээ, номын сан, дэлгүүр, их  дэлгүүр  гэх мэт үйлчилгээний газрууд ажиллахгүй байна. Тус улсад өнөөдөр коронавирусийн шинэ тохиолдол 594-р нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 38 мянгад хүрээд байна. Шинээр нэмэгдсэн 594 тохиолдлын 28 нь хилийн чанадаас ирсэн иргэдээс илэрсэн бол 566 нь дотооддоо илрээд байна.

Эх сурвалж: Koreantimes

 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө