Дэлхийн хамгийн том дроныг зохион бүтээжээ

Дэлхийн хамгийн том дроныг зохион бүтээжээ

“Aevum” хэмээх хувийн компани аварга том дрон бүтээжээ. Хөгжүүлэгчид үүнийг дэлхийн хамгийн том дрон гэж нэрлэж байгаа бөгөөд сансрын жижиг аппарат хөөргөхөд ашиглах аж.

“Ravn X” гэж нэрлэсэн уг дрон 24 метр урт, 5.5 метр өндөр бол далавчных нь дэлгэц 18 метр байна. Дроны хөөрөх үеийн дээд жин нь 25 тонн бөгөөд ердөө 1.6 км урт зурвасаас хөөрч, газардаж чаддаг аж. “Ravn X” дрон нисэх онгоцны ердийн түлш ашигладаг байна.

Зохион бүтээгчдийнх нь мэдэгдэж байгаагаар, “Ravn X” нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд ч нисэж чадах бөгөөд гурван цаг тутамд хиймэл дагуул хөөргөх боломжтой аж. “Aevum” компани АНУ-ын Сансрын хүчний хэрэгцээнд зориулж жижиг аппарат хөөргөх гэрээг хэдийнээ байгуулжээ.

Эх сурвалж: Business Insider




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө