Японд вискитэй “Кит кат”худалдаанд гарахаар болжээ

Японд вискитэй “Кит кат”худалдаанд гарахаар болжээ

“Nestle” компанийн Япон дахь салбар анх удаа вискитэй шоколад худалдаанд гаргахаар болжээ.

Энэхүү шоколад нь цэвэр хар шоколад болон агууламж өндөр вискитэй ажээ. Тус шоколадны орцонд нь “180 хоног торхонд хадгалж, Гана улсаас экспортолж буй цэвэр какао болон Шотландын сайн чанарын виски багтсан байна. Япон даяар арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах энэхүү амттаныг Японы нэрт жигнэмэгчин Ясумаса Такаги зохион бүтээжээ.

Татварууд нэмэгдээд зах зээлд худалдах үнэ нь 300 йен буюу 2.88 ам.доллар байх ажээ. Япон дахь борлуулалтаас шалтгаалан Европод худалдаалах эсэхийг шийдэхээр болсон байна.

Эх сурвалж: Hypebeast.com




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө