Эстони улс 45 мянган еврогоор Барон Унгерны хөшөө барина

Эстони улс 45 мянган еврогоор Барон Унгерны хөшөө барина

Эстони улс Германы язгууртан Роман фон Унгерн-Штернбергийн хөшөөг барихад 45 мянган евро төсөвлөжээ. Уг ажлыг “Унгерн Хаан” гэх Эстоны ТББ санаачилсан бөгөөд Засгийн газраас санхүүжүүлэхээр болсон байна. 

Роман фон Унгерн-Стернберг 1885 онд Эстонид төрсөн бөгөөд 1917-1923 оны Оросын иргэний дайнд анти-большевик  "Цагаан" хүчний удирдагчдын нэг болж, Улаан армийн эсрэг Эстонийн дайнд оролцож байсан юм. Түүнийг Эстоничууд Герман гаралтай язгууртан хэмээн нэрлэгдэг бөгөөд Монголын түүхэнд илүү гүн нэрээ үлдээсэн гэж зарим түүхчид бичсэн байдаг. 

Тодруулбал, 1920-оос 1921 онуудад Монголд Богд хаант монгол төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай явуулж байсан. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Монгол орныг чөлөөлөхөөр 1921 оны 2-р сарын 24-ний өвөл өөрийн хүчнээс хэд дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй байлдаж, нийслэл Хүрээг эзлэн VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж байсан. Мөн  1921 оны дөрөвдүгээр сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохиж Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлж байсан хэмээн түүхэнд өгүүлжээ. 

Эх сурвалж: News.err