ОХУ-ын "ХимРар" компани коронавирусийн эсрэг "Авифавир" эмийг Монголд нийлүүлэх санал тавьжээ

ОХУ-ын "ХимРар" компани коронавирусийн эсрэг "Авифавир" эмийг Монголд нийлүүлэх санал тавьжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 3-ны өдөр ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп  "ХимРар" компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус компани нь шинэ коронавирусийн эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа "Авифавир" эмийг үйлдвэрлэж байгаа юм.

Энэ үеэр "ХимРар" компанийн зүгээс уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоож өгөх хүсэлтийг албан ёсоор тавьжээ.

Танилцуулгын үеэр

Түүнчлэн уулзалтад Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахим хэлбэрээр оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан "Спутник V" вакцины танилцуулгыг хийсэн байна. 

Эх сурвалж: ГХЯ