Хэд хоногийн өмнөөс Хятад болон Өвөр Монголын нийгмийн сүлжээгээр монгол ардын бүжиг сурч буй хүүхдүүдийн бичлэг ихээхэн хандалт авах болсон юм. Мөн БНХАУ-ын гол хэвлэлүүдийн нэг болох “South China Morning Post” энэ талаар бичлэг нийтэлсэн байна. Тус хүүхдүүд дуу хөгжмийн хичээл дээрээ төрөл бүрийн ая дээр “морин төвөргөөн”-ий хөдөлгөөнийг хийж, сурч эхэлcэн байна.
Дуу хөгжмийн багш нь “SCMP”-д өгсөн ярилцлагадаа “Хөгжмийн хичээлийг уйтгартай, нэгэн хэвийн биш байлгахын тулд Монгол ардын бүжгийн хөдөлгөөнийг заах санаа төрсөн” гэжээ.
ҮЗЭХ:
These students are learning about Mongolian culture by performing this stylish dance. pic.twitter.com/C9BwpLvvIz
— SCMP News (@SCMPNews) December 4, 2020