Тост, тосон бумба үндэсний хэлэлцүүлэг болно

Тост, тосон бумба үндэсний хэлэлцүүлэг болно

Байгалийн үзэсгэлэнт Тост тосон бумбын нурууны эко систем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд Гоби Коэл Транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор бүх талыг оролцуулсан “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилгыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран гаргажээ. 

Хэлэлцүүлгийг 2019 оны 07 сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, наймдугаар сарын 09-ны өдөр Төрийн ордонд тус, тус зохион байгуулж, хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах аж.

Нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх нь хэлэлцүүлгийн хүрэх үр дүн гэж зохион байгуулагчид хэлж байна. 

Бүртгэлийн утас: 88225144, 91161437

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө