АНУ-ын Зэрлэг ан амьтдын албаныхан өнгөрсөн долоо хоногт Юта мужийн алслагдсан бүс нутаг дээгүүр нисдэг тэрэгтэй явж байхдаа 3.6 м орчим өндөртэй металл баганыг илрүүлсэн юм. Тус бүс нутаг маш алслагдсан бөглүү уулын дунд байдаг тул ийм газарт хэн металл байрлуулсан нь тун сонирхол татсан явдал болоод байв. Гэтэл үл мэдэгдэх металл багана гэнэт алга болсон юм.
Ютагийн газрын алба энэ бүтээл хувийн өмчид тооцогдох тул эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хөндөх эрхгүй бөгөөд ямар нэг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэж мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дара Румын улсын алдартай археологийн дурсгалт газар болох Петродава Дачиан цайзаас хэдхэн метрийн зайд уулын энгэр дээрээс тус металл баганатай яг адилхан цул олдсон талаар мэдээ гарсан юм.
Гэтэл энэ хачирхалтай явдал дахин давтагдаж үл мэдэгдэх металл гурав дахь газраасаа олджээ. Энэ удаад Калифорниа мужид орших “Атасадеро” хэмээх жижиг хотын уулын оройгоос хэсэг явган аялагч олсон байна.
Орон нутгийн “Аtascadero News” сонинд бичсэнээр "тус төмөр цул нь Юта мужаас анх олдсон шиг хатуу, хүнд биш түлхэхэд унахаар байсан" гэжээ. Нууцлаг металл цулыг зарим хүн хэн нэгний санаатай үйлдэл, шоглоом хэмээн үзэж байгаа бол харь гаригийнхантай холбох хэсэг ч цөөнгүй байгаа юм.
? ? BREAKING NEWS ? ?
— Connor Allen (@ConnorCAllen) December 2, 2020
There is currently a monolith at the top of Pine Mountain in Atascadero!!
(Photos by @Atownreporter) pic.twitter.com/0vPhEWYkeY
Эх сурвалж: Unilad