Японд вакцин үйлдвэрлэж буй байгууллагууд Хятадын кибер халдлагад өртжээ

Японд вакцин үйлдвэрлэж буй байгууллагууд Хятадын кибер халдлагад өртжээ

Коронавирусийн эсрэг вакцин боловсруулж буй Японы зарим эрдэм шинжилгээний байгууллагууд Хятадын кибер халдлагад өртсөн талаар АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлын төвөөс мэдэгджээ.

Дэлхий даяар өрнөж буй “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх өрсөлдөөний дунд Японы эдгээр байгууллага өнгөрсөн 4-р сараас хойш кибер халдлагад өртөж байгаа аж. Гэхдээ энэ хугацаанд вакцины ямар нэгэн мэдээлэл алдагдсан талаар мэдээлэл гараагүй нь хакерууд зорилгодоо хүрч чадаагүйг илтгэж байна. 

АНУ-аас зорилгот байгууллагуудын /хакуруудын/ нэрийг  олон нийтэд зарлаагүй боловч ашигласан арга техник дээр үндэслэн халдлагыг Хятадын хакерын бүлэглэл үйлдсэн гэж сэжиглэсэн байна. Тодруулбал хакер бүлэглэл гаднаасаа шинэ файлтай холбоотой мэдээлэл мэт харагдах компьютерийн вирус агуулсан цахим файл бүхий имэйлийг судлаачид руу илгээсэн аж.

Улмаар Японы Засгийн газрын Ослын бэлэн байдал, кибер аюулгүй байдлын стратегийн үндэсний төвөөс эрдэм шинжилгээний байгууллагуудыг сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

АНУ-ын мэдээлж буйгаар улс орнууд коронавирусийн эсрэг вакциныг түрүүлж гаргахыг эрмэлзэх болсноос хойш кибер халддага улам эрчимжих болсон байна. Өнгөрсөн долдугаар сард хүртэл Оросын тагнуулын албатай холбогдсон хакерууд АНУ, Их Британи, Канад улсуудын вакцин үйлдвэрлэхээр ажиллаж байсан судлаачдын мэдээллийг хулгайлахыг оролджээ. Гэсэн ч Кремлиэс үүнийг няцаасан юм. 

Эх сурвалж: Japantimes