Өчигдөр /2020.12.02/ Австралийн Сидней болон зэргэлдээх хотуудад хүчтэй аянга цахилгаантай бороо оржээ. Улмаар Сиднейн 1888 онд баригдсан 10 өрөөтэй түүхэн харшийн дээвэр аянга бууж, шатсан аж. Гал унтраах албаныхан түргэн шуурхай ирж, 30 минутын дотор бүрэн унтрааж чадсан байна. Барилгын дээвэр нь зэсээр хийгдсэн учир аянга бууж гал гарах нөхцөл болсон хэмээн албаныхан мэдээллээ.
Шуурганы үеэр Сидней хотын ойролцоо 25 мянга гаруй аянга буусан байна. Мөн хүчтэй салхи, борооны улмаас цахилгааны шугам тасарч олон мянган оршин суугчид цахилгаангүй болжээ.
Hey media using my videos of the bell tower in Ashfield on fire after being hit by lightning last night, DM if you want the HD files. #ashfield #SydneyStorm pic.twitter.com/Cr6EoEtaBP
— Max Phillips (@maxphillips) December 1, 2020
Эх сурвалж: independent