Өнгөрсөн сарын 23-ны өдөр эх дэлхийгээс хөөрч 30-ны өдөр сарны тойрогт нэвтэрсэн БНХАУ-ын роботжуулсан сансрын хөлөг өчигдөр /2020.12.02/ саран дээр амжилттай буусан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус хөлөг саран дээрээс авсан анхны өнгөт зургийг Хятадын Сансрын төв рүү илгээсэн байна.
Хөлөг сансраар 23 хоног аялах бөгөөд 12-р сарын дундуур дэлхийд газардах төлөвлөгөөтэй байна. Хөлгийн гол зорилго нь сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулах бөгөөд аль хэдийн үүрэгт ажилдаа оржээ. Гэхдээ хөлөг нарны эрчим хүчээр ажилладаг тул шөнийн цагт сорьц цуглуулахгүй аж.
China's #ChangE5 probe has collected samples from the surface of the moon. This video captures the moment the spacecraft touches down on the moon. #exclusive pic.twitter.com/wp3Sdu1CNc
— China Xinhua News (@XHNews) December 2, 2020
Эх сурвалж: BBC