Хоёр хоногийн өмнө /2020.11.29/Индонезийн Или Левотолок галт уул дэлбэрч, утаа болон үнс дээш дөрвөн км орчим дэгдсэн юм. Улмаар орон нутгийн бүх нислэгүүдийг цуцалж, нисэх буудлыг хаасан. Тэнгэрт хар утаан үүл бүрхэж, хүчтэй дуу чимээ гарч эхэлсэн тул тосгоны иргэд айн сандралцаж эхэлсэн байна. Тус галт уулын ойролцоо 26 тосгон байдаг бөгөөд нийт 2780 гаруй хүн одоо орогнол хүсэж, зарим нь дүрвэжээ.
Индонезийн Галт уул судлал ба геологийн аюулыг бууруулах төв нь вэбсайтдаа галт уулын ойролцоох газар нутгийг утаа, лава горхи, лава нуранги, хортой хийнд автах магадлалтай гэжээ. Тус төвийн тэргүүн Пак Касбани аюултай байдал нэмэгдэж байгаа учир галт уулыг аюулын дөрвөн шатлалаас хоёр дахь түвшин гэж тодорхойлж байна гэж мэдэгдсэн байна.
Галт уулын дэлбэрэлтийг харсан 17 настай Мухаммед Ильхам“Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “оршин суугчид сандарч, айж тэвдэн хоргодох газар хайж байна. Хүмүүс орон байраа орхин дүрвэж эхэлсэн. Мөнгөгүй, боломж бололцоогүй хүмүүс үлдэх бололтой” гэжээ.
Индонез улс нь галт уулын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээх 130 гаруй галт уул байдаг аж.
JUST IN: Video of the eruption of Ile Lewotolok volcano on Sunday morning, 29 November 2020, in Lembata Island, East Nusa Tenggara. pic.twitter.com/NZXeZmNCU7
— Alex Journey (@alexjourneyID) November 29, 2020
Эх сурвалж: Aljazeera