“Спутник V” вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийг нэрлэжээ

 “Спутник V” вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийг нэрлэжээ

ОХУ-ын “Спутник V” вакцин коронавирусээс 91,4 хувь хамгаалж буйг тус улсын эрх баригчид мэдэгдэж буй. Улмаар тус улсын Эрүүл мэндийн сайд М.Мурашко улс даяар бүх нийтийн вакцинжуулалтыг ирэх оны нэгээс хоёрдугаар сард багтааж эхлүүлнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Тэгвэл вакцинжуулалтад хамрагдах боломжгүй буюу харшил, хүндрэл өгч болзошгүй бүлгийн хүмүүсийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

  • Жирэмсэн эхчүүд;
  • Хөхүүл хүүхэдтэй эхчүүд;
  • Эм тариа, вакцин харшилтай хүмүүс;
  • Хавдар болон бусад халдварт өвчнөөр өвчлөөд байгаа хүмүүс;
  • Халуунтай байх нөхцөлд вакцинд хамрагдах боломжгүй гэжээ.

Түүнчлэн Москва хотод 12-р сарын дунд үе гэхэд 90 орчим коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд заавал даатгуулах журмын дагуу вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хийнэ гэж хотын дарга Андрей Воробьев хэлжээ.

Вакцинжуулалтыг 2 үе шаттай хийх бөгөөд эхний тарилгаас хойш 3 долоо хоногийн дараа хоёр дахь тарилгыг хийх аж. Вакцин хийлгэсний дараа 3 хоног усанд орох, спортоор хичээллэх, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалттай байна. Мөн биеийн температур нэмэгдэж болзошгүйг анхааруулж энэ тохиолдолд парацетамол уухыг зөвлөжээ.

Эх сурвалж:  Риа Новости