Иран цөмийн хөтөлбөрийн удирдагчийг хөнөөсөн явдалд Израилийг буруутгав

Иран цөмийн хөтөлбөрийн удирдагчийг хөнөөсөн явдалд Израилийг буруутгав

Ираны умард нутгийн Абасард хотод хоёр хоногийн өмнө /2020.11.27/ тус улсын “Амад” гэсэн нэр бүхий цөмийн хөтөлбөрийн гол удирдагч, цөмийн физикч Мосхен Фахридзегийн амь насанд халдсан хэрэг гарсан. Түүний сууж явсан автомашины ойролцоо автомашин дэлбэлж, дараа нь автоматаар шүршиж хөнөөсөн юм. 

Ираны Засгийн газар, удирдлагууд энэхүү үйл явдал нь Ираны цөмийн хөтөлбөрийг тасалдуулах зорилгоор, гаднын улс орны захиалгаар хийгдсэн гэж мэдэгдсэн байсан ч өчигдөр энэ үйл явдалд Израйлийг буруутгажээ.

Учир нь Израиль өмнө нь амиа алдсан цөмийн физикчийг цөмийн зэвсгийн нууц хөтөлбөрийн түлхүүр гэж хэлж, буруутгаж байсан юм. 

2015 онд зургаан улсын хамтарсан гэрээгээр Ираны цөмийн хөтөлбөрийг түр зогсоосон бөгөөд улмаар 2018 онд АНУ уг гэрээнээс гарсан юм. Хэдийгээр Иран улс  шинжлэх ухааны зориулалтаар цөмийн судалгааг үргэлжлүүлж байгаа гэж тайлбарладаг боловч өрнөдийн орнууд Иран улс далд байдлаар цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна гэж үзэж тус улсын эсрэг хориг арга хэмжээг удаа дараа авсаар ирсэн юм.Энэ удаагийн хэрэг нь АНУ болон түүний ойрын холбоотон Израиль, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хурцадмал байдлыг улам ихэсгэх хандлагатай байна. 

Эх сурвалж: CNN