ОХУ-ын Хөрөнгө Оруулалтын Сан, Энэтхэгийн эмийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж коронавирусийн эсрэг “Спутник-V” вакциныг Энэтхэг улсад 100 сая тунг үйлдвэрлүүлэхээр тохирчээ.
ОХУ үүнээс гадна вакцинаа Өмнөд Солонгос болон Унгар улсад бас үйлдвэрлүүлэх талаар зөвлөлдөж байна. Одоогоор вакцины хоёр тунгийн үнийг 20 ам доллар байхаар төлөвлөөд байгаа аж.
Сүүлийн хоёр сарын хугацаанд ОХУ-ын янз бүрийн түвшний хүмүүс вакцины үр дүнгийн талаар мэдэгдэл хийсээр байсан ч өнөөг хүртэл хэзээ нэвтрүүлэх тодорхой тов гараагүй байсан юм. Харин тус улсын Эрүүл мэндийн сайд М.Мурашко бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 1-2-р сард багтааж эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Гэхдээ юун түрүүнд эрсдэлт бүлэгт ажиллаж буй бүлэг хүмүүсээс эхлэх аж.
Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд толгой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэг ажиглагдсан боловч, энэ нь удаан хугацааных биш аж. Вакцины хамгийн том давуу тал бол хямд үнээс гадна энгийн эмнэлгийн зориулалтын хөргөгчид хадгалж болно гэдгийг тус мэргэжилтнүүд онцолж буй.
RDIF and Hetero, one of India’s leading generic pharmaceutical companies, agree to produce over 100 million doses of the #SputnikV vaccine in India
— Sputnik V (@sputnikvaccine) November 27, 2020
Read more: https://t.co/bJL0Yg60CL
Эх сурвалж: DW