Хүчирхийллийн хэргийн улмаас дүрээсээ татгалзсан Жонни Деппийн дүрийг Мадс Миккелсен бүтээнэ

Хүчирхийллийн хэргийн улмаас дүрээсээ татгалзсан Жонни Деппийн дүрийг Мадс Миккелсен бүтээнэ

Их Британийн “Sun” сонин хоёр жилийн өмнө гаргасан нийтлэлдээ Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хердэд гар хүрч байсан тухайн бичсэн. Уг сониныг 57 настай жүжигчин  Жонни Депп нэр хүндэд нь халдаж, зохиомол зүйл нийтэлсэн хэмээн шүүхэд өгөөд байсан юм.

Гэвч Лондон хотын шүүхээс “Sun” сонины талд шийдвэр гаргаж, Жонни Деппийг эхнэртээ гар хүрч байсан гэж үзсэн. Энэ хэргийн улмаас “Warner Bros” кино компани Деппийг “Fantastic Beasts 3” киноны Гринделвалдын дүрээс татгалзахыг хүссэн байна. Үүнийг ч нэрт жүжигчин хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл түүний дүрийг Дани гаралтай жүжигчин Мадс Миккелсен бүтээхээр болжээ. Тэрээр "Rogue One: A Star Wars Story", "Ганнибал", "Казино Роял" зэрэг кинонд дүр бүтээж байсан бөгөөд алдарт "Харри Поттер" цувралд хар шидтэний дүрээр жүжигчний гараагаа эхэлж байжээ.

Эх сурвалж: CNN