6 мянган жилийн тэртээх ан агнуурын багажийг мөсөн уулнаас илрүүлжээ

6 мянган жилийн тэртээх ан агнуурын багажийг мөсөн уулнаас илрүүлжээ

Археологичид Норвегийн Жотунхаймены нуруун дахь Лангфонне мөсөн хөндийгөөс 6 мянган жилийн тэртээх 68 ширхэг сум хэлбэрийн багажийг илрүүлжээ. Тус багажийг эртний хүмүүс цаа буга агнахад ашигладаг байсан аж.

Үүгээр ч зогсохгүй цаа бугын эвэр, төмрийн үед ашиглаж байсан савх, хүрэл зэвсгийн үеэс хойш 3300 жилийн настай гутал олсон байна. Эдгээр нь Хойд Европоос олдсон “мөсөн олдворууд”-ын хамгийн эртний олдворууд болжээ.

Эртний хүмүүсийн гутлын үлдэгдэл

Сум олдсон Лангфоннийн мөс нь цаг агаарын дулаарлын улмаас хайлж сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 70 хувиар багасчээ. Гэвч нөгөө талаар ийнхүү мөс хайлж байгаа нь эртний хүмүүсийн амьдралын ул мөрийг бидэнд харуулах гайхалтай олдворуудыг дэлгэж байгаа юм.

Цаа буга агнадаг байсан зэвсэг

Судалгааны удирдагч археологич Ларс Пило "Мөс хайлж, дэлхий дулаарч байгаа нь гунигтай ч урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ археологийн нээлтүүдийг бидэнд өгч байна” гэжээ.

Норвегийн Жотунхаймен уулс нь нийслэл Осло хотоос хойд зүгт 200 гаруй милийн (320 километрээс илүү) зайд байрладаг.

Эх сурвалж: CNN