АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтныг хөнөөжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтныг хөнөөжээ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтанг өнгөрсөн амралтын өдөр Сомалид хөнөөсөн талаар тус улсын захиргааны удирдах албан тушаалтан мэдээлжээ. Нас барсан ажилтан Сомалид явагдсан тусгай ажиллагааны үеэр буудуулж, улмаар шархаа даалгүй амь үрэгдсэн аж. 

Одоогоор тус ажилтны хэн болохыг олон нийтэд зарлаагүй байгаа боловч эх сурвалжуудын мэдээлж буйгаар Тэнгисийн цэргийн албан хаагч байх магадлалтай байна.

Есдүгээр сард Аль-Шабааб АНУ, Сомалийн цэргүүд рүү дайрах үеэр АНУ-ын нэг цэргийн алба хаагч тус улсад шархдаж байсан юм. АНУ-ын Тусгай ажиллагааны хүч Сомалийн үндэсний армитай "Аль-Шабааб" зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд хамтарч ажиллаж байгаа. Тэд агаарын довтолгоо, газрын довтолгоон дээр зөвлөгөө өгөхөөс гадна Сомалид цэрэг бэлдэж буй. ТТГ энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

Уламжлал ёсоор амь үрэгдсэн ажилтнуудын нэр бүхий тэмдгийг ТТГ-ын байр дахь хананд байрлуулдаг. Энэ нь тэдэнд хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Одоогоор тус хананд 135 тэмдэг байдаг аж. 

Эх сурвалж: CNN