2021 оны Грэммийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өчигдөр танилцуулсан. Хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй энэ шалгаруулалтад дуучин Бейонсе есөн төрөлд нэр дэвшсэн амжилтаараа илүүрхэж буй. Ялагчдыг ирэх жилийн нэгдүгээр сарын 31-нд зарлах юм. Грэммийн голлох номинаци буюу оны шилдэг уран бүтээл төрөлд өрсөлдөгчдийг танилцуулж байна.
