Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд тус улсад шинээр 583 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь найман сарын дараа бүртгэгдэж буй 500-с дээш анхны тохиолдол юм. Тус улсын Засгийн газраас өдөрт 400-500 тохиолдол тогтмол бүртгэгдвэл нийгмээс зай барих 2,5 түвшинд шилжинэ хэмээн мэдээлж байсан.
Улмаар өчигдрөөс /2020.11.25/ эхлэн нийгмээс зай барих 2-р түвшинд шилжээд байна. Хоёрдугаар түвшинд шилжсэн тохиолдолд олон нийтийн үйлчилгээний газрууд оройн 21.00 цаг хүртэл ажиллах ёстой бөгөөд хүргэлтийн үйлчилгээ л хэвийн цагийн горимоор ажиллах юм. Түүнчлэн кофе шоп, сүлжээ дэлгүүрүүд дотор суухыг хориглож, бүтээгдэхүүнүүдээ зөвхөн авч явах зориулттайгаар хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: Koreatimes