БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн.
Харин тус хонинуудыг аравдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм.
Сүүлд тус улсын 3Циньхуа3 агентлаг хонинуудыг нядлан хөргөгчтэй тээврийн машинаар Хубэй муж руу тээвэрлэж байгаа талаар мэдээлж байсан бөгөөд хонины мах Уханий эмч сувилагчдад хүрчээ. Тус махнуудыг Ухань хотын эмч, сувилагчдад хувааж өгсөн ч зарим мэс заслын эмч нарт хүрэлцээгүй тул махыг тэд өөрсдөө хувааж буйг бичлэгээс харж болох юм.
Thirty thousand sheep donated by Mongolia to Wuhan have arrived in Wuhan. The sheep were divided between doctors and nurses, but there was an obvious shortage of orthopaedic surgeons??
— Sharing travel (@lsjngs) November 24, 2020
Thank Mongolia?? pic.twitter.com/6BDgeqDkCQ