Хөл хорионы эдгээр өдрүүдэд гэртээ хоол хүнсгүй болж, хүндхэн нөхцөлд байгаа айл өрхүүд олон бий. “Лантуун дохио” ТББ-аас эдгээр айл өрхүүдэд хүнс, түлш зэргийг тараах ажил өрнүүлж байгаа бол иргэд ч хувиараа сайн үйлсийн аянд нэгдсээр байна.
Хэдхэн хоногийн өмнө нэгэн залуу өөрийнхөө гэрийн ойролцоо гурил, будаа, гоймон зэргийг хашаанд өлгөөд “хэрэгтэй нэг нь авж хэрэглэж болно” хэмээн бичиж үлдээсэн нь цахим орчинд тарж, олны талархлыг ихээр хүлээсэн билээ. Нөхцөл, байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд нэгэндээ өөрсдийн чадах зүйлсээрээ тусалж буй нь сайн хэрэг гэдгийг хүмүүсийн зүгээс олноор илэрхийлж байсан юм.
Харин энэ талаар БНХАУ-ын үндэсний цахим сүлжээ болох “Weibo”, “Wechat”-д мэдээлэл тарж, олон хандалт авчээ. Тодруулбал, “Хөл хорио тогтоосны дараах монгол хүний чанар” гэсэн гарчигтай зураг тавигдсаны дараа тус зургийг хятадын цахим сүлжээнд олон мянган хүн хуваалцаж, эерэг сэтгэгдэл илэрхийлсэн байна.
Хөл хорионд байгаа Монголчуудын нэгэндээ туслаж байгаа талаар Хятадын сошиал сүлжээд өндөр хандалт авчээ.
— Sakuna (@Sarantuya_mn) November 24, 2020
Монголын талаар бичсэн сэтгэгдлүүд нь дандаа эерэг сайхан?
Гэтэл бид яадаг билээ??? Оросоос корона вирус орж ирлээ. Муусайн Хятадууд үхээсэй. Мөнхийн зүхээстэй бдг тэ? pic.twitter.com/sMl68jcsNJ