Коронавирус, сонгуулийн маргааны хажуугаар АНУ-ын тэргүүн хадагтай Зул сарын модоо хүлээн авчээ

Коронавирус, сонгуулийн маргааны хажуугаар АНУ-ын тэргүүн хадагтай Зул сарын модоо хүлээн авчээ

АНУ-д коронавирусийн халдварын тохиолдлоороо дэлхийд “тэргүүлж” буй. Үүний хажуугаар Цагаан Ордонд Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн будлианы асуудлаар маргаан дэгдээсээр байгаа. Гэсэн ч энэ бүхнийг үл тоон тэргүүн хатагтай Мелания Трамп өчигдөр/2020.11.23/ зул сарын гацуур модоо “угтан” авчээ. Тэргүүн хатагтай Ордноос амны хаалтгүй гарч ирсэн ч гацуурыг хүргэж ирсэн сүйх тэрэгчидтэй зураг авахуулахдаа харин амны хаалт зүүжээ. 

Цагаан Ордонд засах гацуур модыг сонгохын тулд нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг ч энэ жил халдварын улмаас Үндэсний гацуур модны холбооноос сонгосон аж. Энэ жилийн зул сарын мод нь 18 ба 1/2 футын өндөртэй Фрейзер гацуур бөгөөд өмнөх жилийнхүүдээс харьцангуй өндөр юм байна. 

Зул сарын гацуур мод ирснээр Цагаан ордонд төрөл бүрийн баяр ёслолын арга хэмжээнүүд болдог юм. Цагаан ордны баярын бас нэгэн уламжлал болох “Ерөнхийлөгчийн цацагт хяруулын өршөөл”-ийг энэ долоо хоногт хийхээр төлөвлөжээ.Энэ үеэр сарнай цэцэрлэгт цацагт хяруулууд оруулдаг бөгөөд Ерөнхийлөгч баярын зоогийн нэг цацагт хяруулыг сонгодог уламжлалтай юм. 

Эх сурвалж: CNN