Их Британи улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байна

Их Британи улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байна

Их Британи улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэт Ханкок мэдэгдлээ. Учир нь вакцины туршилт нь амжилттай болсон “Pfizer” болон “BioNTech” компани өөрийн бүтээгдэхүүнийг бүртгүүлэх хүсэлтийг АНУ, Их Британи, Австрали, Канад, Япон зэрэг улс орнуудын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Тухайлбал өчигдөр/2020.11.20/ гэхэд л тус компани АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт "BNT162b2" вакцинаа яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ илгээсэн юм.

Гэхдээ хүсэлтийг авсны дараа тухайн орны эмийн удирдлагын газрууд вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргадаг. Мөн үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулагддаг ч Их Британи дараа сараас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн  нь үүнд удаан цаг хугацаа зарцуулахгүй гэсний дохио болж байна.

“Pfizer” компанийн вакцины нэг үйлдвэр Бельги улсад байрлаж байгаа тул зөвшөөрөгдсөн тохиолдолд Их Британи улс эхний ээлжийн вакциныг богино хугацаанд хүлээн авах боломжтой аж. Гэхдээ гол асуудал нь вакцины тээвэрлэлт юм. Учир нь вакциныг Цельсийн хасах 80 хэмд ердөө таван өдөр хадгалах боломжтой хэмээн компанийн удирдлагууд мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: Guardian