Хятадын “Sinopharm” компанийн бүтээж буй вакцин амжилттай туршигдаж буйг зарлалаа

Хятадын “Sinopharm” компанийн бүтээж буй вакцин амжилттай туршигдаж буйг зарлалаа

Бээжингээс эрх олгосон яаралтай тусламжийн хөтөлбөрийн хүрээнд “Sinopharm” компанийн бүтээсэн коронавирусийн вакцины туршилтад 1 сая гаруй хүн хамрагдсан талаар тус компанийн захирал Лю Цзиньжэн мэдээллээ. Одоогоор туршилтад хамрагдсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй байгаа бөгөөд цөөн хэдэн хүнд л хөнгөн хэлбэрийн сөрөг нөлөө илрээд байгаа аж.

Лю Цзиньжэний мэдээлснээр вакциныг цар тахлын үеэр дэлхийн 150 гаруй оронд очсон Хятадын барилгын болон дипломат ажилчид, оюутнуудад тарьсан бөгөөд тэдний хэн нь ч одоогоор халдвар аваагүй байгаа аж.

Мөн вакцины туршилт амжилттай байгаа талаар мэдээлжээ. Тухайлбал 11-р сарын 6-нд үндэстэн дамнасан компаниудын гадаадад байрлах 99 ажилчнаас 81-д нь вакцин хийсэн байна. Гэтэл тус компанид халдвар гарахад вакцин хийлгээгүй хүмүүсийн ихэнх нь туссан байжээ. Одоогоор вакцины гуравдугаар шатны туршилт дуусах шатандаа орсон бөгөөд АНЭУ, Бахрейн, Египет, Йордан, Перу, Аргентин зэрэг 10 орны 60 мянга иргэн хамрагдаад байгаа юм байна.

 

Эх сурвалж: CNN