Тусгай хүчнийхэн хоёр сарын өмнө хулгайлагдсан хүүг аварчээ

Тусгай хүчнийхэн хоёр сарын өмнө хулгайлагдсан хүүг аварчээ

Тусгай хүчнийхэн өчигдөр /2020.11.20/ Москва хотын зүүн талд орших Макариха тосгоноос нэгэн хулгайлагдсан хүүг аварчээ. Хүү хоёр сарын өмнө буюу есдүгээр сарын 28-нд сургуулиасаа гэр рүүгээ явж байхдаа хулгайлагдсан байна.

Тухайн үед тосгоны 3 мянга гаруй хүн нэгдэн эрэн хайсан ч олдоогүй тул саяхнаас эрлийн ажиллагааг зогсоогоод байжээ. Хүүг анх олоход сэжигтний гэрийн нууц хонгилд компьютер тоглоом тоглож байсан бөгөөд эмчид үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл аваагүй, жин хасаагүй байсан талаар аав нь хэлжээ.

Үргэлжлүүлэн хүү гэр бүлийнхээ хамтаар сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байгаа юм байна. Сэжигтэн нь Макариха тосгонд амьдардаг 26 настай эрэгтэй аж.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул ямар зорилгоор хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй байна. АНУ дахь агентлагийн ажилтнууд хулгайлагдсан байж болзошгүй холбоос бүхий “харанхуй вэб” хэрэглэгчийг олж илрүүлсний дараа уг ажиллагааг Интерполоор дамжуулан зохион байгуулжээ. “Харанхуй вэб” гэдэг нь хайлтын системд харагдахгүй, зөвхөн тусгай хэрэгслээр дамжуулан нэвтрэх боломжтой интернетийн хэсэг юм. Интерпол мэдэгдэлдээ хэд хэдэн орны цагдаа нар агентлагийн Олон улсын хүүхдийн бэлгийн мөлжлөгийн мэдээллийн санг ашиглан сэжигтнийг олоход тусалсан гэжээ.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө