Д.Трампын өмгөөлөгч мэдэгдэл хийх үеэр үсний будаг нь үрссан нь үндсэн сэдвээсээ илүү олны анхаарлыг татжээ

Д.Трампын өмгөөлөгч мэдэгдэл хийх үеэр үсний будаг нь үрссан нь үндсэн сэдвээсээ илүү олны анхаарлыг татжээ

Нью Йорк хотын захирагч асан, Дональд Трампын хувийн өмгөөлөгч 76 настай Руди Жулиани Трампыг сонгуульд ялсныг батлахын тулд удаа дараа сэтгүүлчдийг цуглуулж, хэвлэлийн хурал хийж байгаа.

Харин өчигдөр/2020.11.19/ Вашингтон хот дахь Бүгд Найрамдахчуудын Үндэсний Хорооны байранд болсон хэвлэлийн хурал ихээхэн шуугиантай болжээ. Учир нь 90 минут үргэлжилсэн хурлын үеэр Руди Жулиани Филаделфи хотын санал хураалт шударга бус болсныг ярьж байхдаа ихээхэн халууцаж хөлөрчээ.

Гэтэл түүний үснээс хар будаг урсаж эхэлсэн нь үндсэн сэдвээсээ илүү сэтгүүлчдийн анхаарлыг татаж, цахим сүлжээн дэх хошигнолын сэдэв болсон аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр Пеннсильвани мужид 600 мянга гаруй саналын хуудас шалгагдаагүй үлдсэн нь сонгуулийн луйврын бас нэгэн хэсэг болсон талаар ярьж, санал хураалтыг дахин тоолохыг шаарджээ. Энэ мэт Д.Трампын талынхан Жо Байденг булхайцсан хэмээн олон удаа мэдэгдсэн ч хангалттай нотлох баримт гаргаж ирж чадахгүй байгаа тул хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаж чадахгүй байгаа юм.

Эх сурвалж: Ladbible