Олимпийн мөнгөн медальт БНСУ-ын тамирчин хүүхэд хүчирхийллийн хэргээр 6 жилийн хорих ял авчээ

Олимпийн мөнгөн медальт БНСУ-ын тамирчин хүүхэд хүчирхийллийн хэргээр 6 жилийн хорих ял авчээ

Өмнөд Солонгосын Олимпийн жүдо бөхийн мөнгөн медальт тамирчин Ван Ки Чунд насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 6 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, тэрээр 2017, 2019 онуудад хоёр ч насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт, үзүүлж, хүчирхийлсэн хэргээр өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан байна.

Тэгү дүүргийн шүүхээс түүнд анх 9 жилийн хорих ял төлөвлөсөн ч сүүлийн шатны шүүхээр түүнд “хүүхэдтэй холбоотой байгууллагуудад найман жил ажиллахыг хориглох, 40 цаг сэтгэл зүйн эмчилгээнд явахыг үүрэг болгож, хорих ялыг 6 жил” болгосон байна. Ван Ки Чун нь 2008 оны Бээжингийн Олимпийн наамдаас жудо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байв.

Эх сурвалж: Koreaherald