Япон улс Америк, Германы бүтээж буй вакцинаас 120 сая тун авах захиалга өгчээ

Япон улс Америк, Германы бүтээж буй вакцинаас 120 сая тун авах захиалга өгчээ

Энэ сарын  10-ны өдөр  Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй вакцины туршилтад хамрагдсан эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон талаар албан ёсны мэдэгдэл гарсан билээ. Тэгвэл өчигдөр /2020.11.19/ тус вакцин коронавирусийн эсрэг 94 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаар компаниуд мэдэгджээ. Анх вакцины үр дүнгийн талаар зарласан даруйд АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд вакцины захиалгыг өгөөд байсан юм.

Тодруулбал, Их Британи, Канад, Австрали, Чили улсууд тус тус  10 сая вакцины тун худалдан авахаа мэдэгдсэн. Тэгвэл Азийн орнуудаас Япон улс 120 сая тун вакцин худалдан авахаар тохиролцжээ. Эдгээр орноос гадна Европын Холбоо хамгийн их захиалга өгсөн бөгөөд арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар 300 сая тунг захиалаад байгаа аж.

Эх сурвалж: CNBC