ВИДЕО: Хурлын үеэр ханиалгасан В.Путинг халдвар авсан байж болзошгүй гэжээ

ВИДЕО: Хурлын үеэр ханиалгасан В.Путинг халдвар авсан байж болзошгүй гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр болсон цахим хуралдааныхаа үеэр хэд хэдэн удаа ханиалгасан нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн хүмүүсийн хардлагыг төрүүлээд байна. Харин зарим хүмүүсийн зүгээс түүнийг вакцины гаж нөлөөтэй холбон тайлбарлаж буй юм.

ОХУ-ын эрдэмтдийн бүтээж буй “Спутник” вакцин нь дэлхий дээр бүтээгдэж буй хамгийн амжилттай гурван вакцины нэг болоод байгаа бөгөөд хүйтэн температурт хадгалах зориулалттай учир хөлдөөж, хатаах технологид шилжүүлээд байгаа юм.

ОХУ-ын бүх муж, бүс нутгуудад вирусийн тархалт эрчимжиж, эмнэлгийн хангамж хүрэлцээ хамгийн сайтай гэгддэг нийслэл Москва хотод хүртэл нөхцөл байдал хүндэрчээ. Өнөөдөр л гэхэд Москвад халдварын 6,360 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Тиймээс Крылатское мөсөн гулгуурын ордныг “Covid-19”-н халдвартай өвчтөнүүдийг эмчлэх түр эмнэлэг болгон хувиргажээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө