Манай орны хойд хилийн бүс нутгуудад  коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байна

Манай орны хойд хилийн бүс нутгуудад коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байна

Манай улстай хил залгаж буй ОХУ-ын муж, улс, хязгааруудын халдварын тархалтын талаарх сүүлийн 24 цагийн мэдээг танилцуулъя.

  • Алтайн БНУ-д сүүлийн нэг хоногт 131 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 9.9 мянга гаруй;
  •  Бүгд Найрамдах Тува улсад 105 тохиолдол, нийт 11,4 мянга;
  • Эрхүү мужид шинээр 269 тохиолдол, нийт 29.6 мянга;
  • Буриад улсад шинээр +275, нийт 16.5 мянга;
  • Забайкальскийн хязгаарт шинээр 267, нийт 16.6 мянган тохиолдол болжээ.

Харин Өмнөд хил орчимд буюу Өвөр Монголын Өөртөө засах оронд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, эмчлэгдэж буй 19 өвчтөн байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж:irk.ru