Эрдэмтэд 640 зааны хүчтэй тэнцэх даралтаар өрөөний температурт хоёр төрлийн алмаз гарган авчээ

Эрдэмтэд 640 зааны хүчтэй тэнцэх даралтаар өрөөний температурт хоёр төрлийн алмаз гарган авчээ

Эрдэнийн чулуу нь байгальд маш өндөр температур, даралт, урт хугацааны үйл явцад бүрэлддэг. Тэгвэл Авсралийн эрдэмтэд энэ процессыг гайхалтайгаар өөрчилж, өрөөний температурт хэдхэн минутын турш эрдэнийн чулуу гарган авчээ.

Австралийн Үндэсний Их Сургууль (ANU), RMIT Их Сургууль тэргүүтэй олон улсын судлаачдын баг өнгөрсөн лхагва гарагт /2020.11.18/ 640 зааны хүчтэй тэнцэх өндөр даралт ашиглан, өрөөний температурт хоёр төрлийн алмаз бүтээсэн аж. Хоёр алмаз эрдэнэ нь бүтцийн хувьд ялгаатай бөгөөд нэг нь үнэт эдлэлд хэрэглэгдэх, нөгөө нь солирын нөлөөллөөр бий болдог алмазтай адил байна.

Хачирхалтай нь солирын нөлөөллөөр бий болсон алмаз байгалийн жамаар үүссэн алмазнаас хэд дахин нарийн, төвөгтэй үйл ажиллагаагаар бий болдог аж.

Судалгааны ажлын эрдэмтэн Синшуо Хуанг “Бид энэхүү ховор бөгөөд супер алмаз эрдэнийг цаашид илүү ихээр бүтээх ажилд төвлөрч ажиллах болно. Эхний оролдлогоороо хоёр төрлийн алмазыг өрөөний температурт хийж чадсан нь бидний хувьд сэтгэл хөдөлгөсөн амжилт юм” гэжээ. Судлаачид энэ аргаар алмаз гарган авч уул уурхайн салбарт ашиглах зорилготой байгаа аж.

Докторант Шинсюо Хуанг очир эрдэнийг гарган авахад ашиглаж байсан төхөөрөмжийг барьж буй нь

Эх сурвалж: CNN