ФОТО: Амны хаалт, нүдний шил зүүсэн Брэд Питтыг хэн ч таниагүй байна

ФОТО: Амны хаалт, нүдний шил зүүсэн Брэд Питтыг хэн ч таниагүй байна

Холливудын од Брэд Питт Лос Анжелест цар тахлын үеэр бага орлоготой айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн тараах сайн дурын ажилд оролцжээ. Түүний зургийг “DailyMail”-н зурагчин авсан бөгөөд тэрээр өөрөө ачааны машин жолоодож ирэн, хэдэн цагийн турш хайрцагтай хүнс зөөсөн аж.

Питтийг таньсан хүмүүс орон сууцны гадна цугларан алдарт жүжигчний үйлдэл бүрийг утсандаа бичиж байжээ. Эхэндээ амны хаалт, нүдний шил зүүсэн түүнийг хэн ч таниагүй байж. Тэр ч байтугай хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл таниагүй гэнэ.

Харин "DailyMail”-н зурагчин тусламжийн үйл явцыг сурвалжилж байхдаа алдарт жүжигчинг гярхай олж таньжээ.

Түүнтэй хамт ажилласан нэгэн хүн “Брэд үнэхээр баатар шиг санагдсан. Учир нь тэр өдөржингөө зогсолтгүй ажилласан. Цар тахал дэгдэж, хүмүүс гэрээсээ ч гарахаас эмээж буй энэ цаг үед тэр хүмүүст туслахын тулд том ачааны машин жолоодож байгааг харахад л гайхалтай санагдаж байсан" гэжээ. 6-7 цаг ажилласныхаа дараа тэр ачааны тэрэгний ард, сайн дурын ажилчидтай ярилцаж, тэврэлдэн, зураг авахуулсан байна. Брэд Питтийн зураг Америкийн цахим сүлжээнд цацагдсанаас хойш маш олон хүний хандалтыг авч, тэр өдрийн гол сэдвийн нэг болжээ. Дэлхийн хамгийн алдартай жүжигчин ийм энгийн бас чин сэтгэлээсээ ажиллаж буйг харсан иргэд "#lovebrad" "хаштаг" хүртэл үүсгэсэн байна. Өдгөө 56 настай тэрээр Герман найз охин Николь Потуралскигээс салсныхаа дараа анх удаа камерын дуранд өртөж буй нь энэ юм.

 

Эх сурвалж: Dailymail